Нүүр хуудас Спорт 107 жилийн ойн барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай тэргүүллээ

107 жилийн ойн барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай тэргүүллээ

401
0
ulsiin-hartsaga-Hangai-2018
Монгол Улсын харцага О.Хангай

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болсон билээ.

Өндөр чансаатай 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Д.Анар нар шалгарсан.

~107 жилийн ойн барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай тэргүүллээ~

Ийнхүү чансаар өндөр 128 бөхийг тэргүүлж барилдсан улсын харцага О.Хангай Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг анх удаа хүртлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here