Нүүр хуудас Нийгэм 116 байршилд барилга барих ЗӨВШӨӨРӨЛ олгохгүй

116 байршилд барилга барих ЗӨВШӨӨРӨЛ олгохгүй

239
0
barilga-barih-zowshoorol
Зургаан дүүргийн, 116 байршилд барилга барих ЗӨВШӨӨРӨЛ олгохгүй

Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”-ийн 2.14-т заасан хүн амын тооцоот нягтрал 1 га газарт 450 байх хязгаарыг давсан нийслэлийн 6 дүүргийн 111 байршил,

1044 га газарт цаашид инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг гаргалаа.

Энэхүү шийдвэрийн дагуу Баянгол дүүрэгт 36, Баянзүрх дүүрэгт 31, Сүхбаатар дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 15, Сонгинохайрхан дүүрэгт 10 байршилд тус тус шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй юм байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөний уулзвараас урагш Сангийн хорооны гудамж орчмын 7.2 га талбайд хүн ам, барилгажилтын нягтралыг тооцож үзэхэд нягтрал 500-600 хүн/га байна.

Энэхүү захирамж хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын дээр дурьдсан тодорхой хэсгүүдэд байшин барилга бус, ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн бүхий хот төлөвлөлтийн шинэ жишиг бий болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here