Нүүр хуудас Гадаад мэдээ 12800 м-ийн өндөрт нисэх багийнхан хүүхэд эх барьжээ

12800 м-ийн өндөрт нисэх багийнхан хүүхэд эх барьжээ

387
0
turkish
12800 м-ийн өндөрт нисэх багийнхан хүүхэд эх барьжээ
Бүгн найрамдах Турк улсын иргэний агаарын тээврийн “Turkish Airlines” компанийн нисэх багийнхан 12800 м-ийн өндөрт хүүхэд эх барьж авсан байна.

Гвиней улсаас Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотоор дамжин Истанбул орох чиглэлийн онгоцонд зорчиж явсан Диаби Нафи хэмээх 18 настай, 28 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй өвдөж эхэлсэн бөгөөд нисэх багийнхан шуурхай арга хэмжээ авч, зарим зорчигчдын тусламжтайгаар бяцхан охиныг эх барьж авсан байна.

Онгоц газардсаны дараагаар эх охин хоёрыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний бие сайн байгаа талаар Туркийн Доган мэдээллийн агентлаг дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here