Нүүр хуудас Спорт 1667 тамирчин өрсөлдөж буй “Шатрын 43 дахь олимпиад” өнөөдөр дуусна

1667 тамирчин өрсөлдөж буй “Шатрын 43 дахь олимпиад” өнөөдөр дуусна

138
0
shatriin-olympiad_2018
1667 тамирчин өрсөлдөж буй "Шатрын 43 дахь олимпиад" өнөөдөр дуусна

Гүржийн нийслэл Батуми хотод болж буй Шатрын 43 дахь олимпиадад дэлхийн 180 орны 1667 шатарчин өрсөлдөж байна. Өнөөдөр /2018.10.05/ тэмцээний сүүлийн өрөг буюу 11 дэх өргийн тоглолт болно.

Өчигдөр /2018.10.04/ 10 дахь өргийн тоглолт болж, Монгол Улсын эрэгтэй баг Данийн шатарчдыг 3:1-ээр хожиж, 35-р байрт бичигдлээ. Манай шатарчид 5 хожил, 3 тэнцээ, 2 хожигдолтойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байна. Эрэгтэй багуудыг АНУ, БНХАУ, Польш, Франц, ОХУ-ын багууд тэргүүлж байна.

Манай эмэгтэйчүүд өчигдөр Аргентиний багийг 3,5:0,5-аар хожиж, 16-р байрт бичигдлээ. Өнөөдөр сүүлийн тоглолтоо Энэтхэгийн багтай хийнэ. Эмэгтэй багуудыг БНХАУ, Укриан, АНУ, Армен, ОХУ, Гүржийн-1 багууд тэргүүлж байна.

ДҮН:

Эрэгтэй баг: ( )-д чансааг бичив

1-р өрөг: Этиоп (136) – Монгол0:4
2-р өрөг: Монгол – Куба (33) 2:2
3-р өрөг: Гүрж-1(14) – Монгол 3:1
4-р өрөг: Монгол– Малави (119) – 4:0
5-р өрөг: Монгол – Гүрж-2(42) – 1:3
6-р өрөг: Малайз (107) – Монгол 1:3
7-р өрөг: Монгол – Венесэул (61) – 2,5: 0.5
8-р өрөг: Узбекстан (36) – Монгол – 2:2
9-р өрөг: Монгол – Иран (23) -2:2
10-р өрөг: Монгол – Дани(52) 3:1
11-р өрөг: Монгол – Нидерланд(13)

Эрэгтэй баг 5 хожил, 3 тэнцээ, 2 хожигдолтойгоор 150 орноос 33-р байрт бичигдэж байна.

Эмэгтэй баг:

1-р өрөг: Шри-Ланк (91) – Монгол0:4
2-р өрөг: Босни-Герцеговина (63) – Монгол1:3
3-р өрөг: Монгол – Беларус (36) – 2.5:2.5
4-р өрөг: Иран (28) – Монгол– 0.5:5
5-р өрөг: АНУ (10) – Монгол – 3.5:5
6-р өрөг: Монгол – Румын (20) – 0.5:3.5
7-р өрөг: Монгол – Индонез (47) 3,5:0.5
8-р өрөг: Польш (7) – Монгол 1:3
9-р өрөг: Монгол – Гүрж-1(4) – 1:3
10-р өрөг: Аргентин(30) – Монгол -1:3
11-р өрөг: Монгол – Энэтхэг

Манай эмэгтэйчүүд эхний өргүүдийн дараах байдлаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан ч тав, зургадугаар өрөгт АНУ, Румынд хожигдсон ч Индонез, Польш, Аргентинийг хожоод байна.

150 орноос 16-р байрт бичигдэж байгаа бөгөөд өнөөдөр сүүлийн тоглолтоо Энэтхэгтэй хийнэ. Шилдэг шатарчдыг эгнээндээ багтаасан Энэтхэгийн баг 5 хожил, 4 тэнцээ, 1 хожигдолтойгоор 10 дугаар байрт бичигдэж байна.

Өнөөдрийн тоглолт Улаанбаатарын цагаар 19:00-с эхэлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here