Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи 2022 онд худалдаанд гарах Volkswagen “I.D Buzz” цахилгаан автобус

2022 онд худалдаанд гарах Volkswagen “I.D Buzz” цахилгаан автобус

159
0
Volkswagen_I.D Buzz
Volkswagen "I.D Buzz" бага оврын цахилгаан автобус

Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани Хановер хотноо болсон 67 дахь удаагийн Олон улсын авто шоуны үеэр хэд хэдэн цахилгаан тээврийн хэрэгсэл танилцууллаа.

Тухайлбал, “I.D. Buzz” бага оврын цахилгаан автобус, “E-Cabby”, “Cargo E-Bike” зэрэг цахилгаан унадаг дугуйнууд багтсан байна. “Volkswagen” компани “I.D. Buzz” бага оврын автобусаа 2022 оноос үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.

Энэхүү тээврийн хэрэгсэл нь дотроо цэнэг хураагуурын хүчин чадлаас хамааран сонголт хийх боломжтой бөгөөд нарны эрчим хүчийг хуримтлуулах боломжтой гэдгээрээ онцлог аж. Дээд тал нь өдөрт 15 км зам туулах цахилгаан үүсгүүрийн нөөцтэй юм байна.

“Volkswagen” компани өнгөрсөн онд “E-Crafter” нэртэй анхны цахилгаан том оврын автомашиныг танилцуулж байсан юм. 1.75 тонны даацтай энэхүү автомашин 69 мянга 500 фунт стерлингийн үнэтэй юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here