Нүүр хуудас Нийгэм 4000 тонн нөөцийн махыг, 100 орчим цэгээр борлуулна

4000 тонн нөөцийн махыг, 100 орчим цэгээр борлуулна

553
0
nootsiin-mah
4000 тонн нөөцийн махыг, 100 орчим цэгээр борлуулна

Мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон аж ахуйн нэгж мах бэлтгэн, энэ хавар зах зээлд нийлүүлэх хүсэлтээ ХХААХҮЯ-нд ирүүлжээ.

Улсын төсөвт суулгасан, арилжааны банкаар дамжуулан олгосон хөнгөлөлттэй зээлийг гурван аж ахуйн нэгж л авч чадсан байна.

Тэд нийт 20 орчим тэрбум төгрөгөөр 4000 тонн мах бэлтгэсэн бөгөөд нөөцөлсөн махаа дөрөвдүгээр сард багтаан 100 орчим худалдааны цэгээр борлуулахаар төлөвлөжээ.

Бэлтгэсэн махны 50 хувийг хонь, 30 хувийг үхэр, 20 хувийг ямааны мах эзэлж буй аж. Өнгөрсөн онд 12 мянган тонн мах бэлтгэн, хөлдөөж байсан бол энэ жил нөөцийн махны хэмжээ буурчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here