Нүүр хуудас Нийгэм 860 хүний амь насыг авран хамгаалжээ

860 хүний амь насыг авран хамгаалжээ

105
0

Монгол улсын хэмжээнд нийт 3450 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 165 хүн амь насаа алдаж, 51 хүн гэмтэж бэртэн 534,6 мянган толгой мал хорогдож, 32,5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын алба хаагчид, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, байгаль хамгаалагчид, иргэд оролцсон нийт 25317 хүн, 4322 автомашин ажиллаж, 860 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 16,0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,6 тэрбум төгрөг зарцуулсан байна.Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 16-аар буурч, гэмтэж бэртсэн хүний тоо 7-оор нэмэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 270-аар, аварсан эд хөрөнгө 0,2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Мөн 2017 оны эхний 9 сард эрэн хайх, аврах ажиллагааны 287, тээврийн хэрэгслийн ослын 80, нийт 367 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2792 аврагч, 514 автомашин ажиллаж, 837 хүнд анхны тусламж үзүүлэн, 98 хүний амь насыг аварсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here