Нүүр хуудас Нийгэм 90 гаруй бөхийн гэргий нар “САЙХАН…

90 гаруй бөхийн гэргий нар “САЙХАН…

200
0
90 гаруй бөхийн гэргий нар
90 гаруй бөхийн гэргий нар "САЙХАН...
90 гаруй бөхийн гэргий нар “САЙХАН СЭТГЭЛ” аян өрнүүлжээ
Бөхчүүдийн гэргий нар хамтран сайн үйлсийн аян өрнүүлжээ. Тэд “Сайхан сэтгэл” аяны хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шарлагын аппарат, хүчилтөрөгчийн аппарат, дуслын автомат шахуурга, тэргэнцэр, ор зэрэг зургаан сая гаруй төгрөгийн багаж, тоног төхөөрөмж хандивласан байна.
Энэхүү аяныг Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийн гэргий Ө.Баярчимэг, заан Б.Пүрэвсайханы гэргий Б.Шижиртуяа  нар санаачилсан аж.
Мөн хандивт Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, заан Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Б.Пүрэвсайхан, Н.Түвшинбаяр, Н.Жаргалбаяр тэргүүтэй 90 гаруй бөхийн гэргий нар уг аяныг дэмжин оролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here