Цэрэнжав

@ajiglagch
49
нийтлэл
1,135,536
уншигдсан
1,907
сэтгэгдэл

“Шинэчлэлийн” Засгийн газрын арилжааны телевиз

Арваннэгдүгээр сарыг улстөрийн битүүхэн хөл хөдөлгөөн, бас жижиг сажиг хэрүүлтэй болгосон аймаг, сум, дүүргийн ИТХ-ын хурлын сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МҮОНТ-ийн “Цагийн хүрд” бүрийн өмнө “Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааны нэвтрүүлгийг нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг уншиж ер бусын албархуу байжээ.
#улстөр #нийтлэл

Улаанбаатарын түүхийн төгсгөл буюу Цагаан хаалга

Өнгөрсөн Ням гаригт Хан-Уул дүүргийн Цагаан хаалгаар өнгөрөхдөө энэ зургийг дарсан юм. Дөхөж очтол замын ажилчид тойруулаад шуудуу ухаж харагдав. Ингэхдээ сууринаас нь хэсэгхэн эмтэлж дээр үеийн хэдэн улаан тоосгыг нүцгэлчихэж. Бас ч яахав, түүхийн дурсгалд хамаа намаагүй хүрч болохгүйг манайхан эрхбиш мэдэхтэйгээ болж, гэхдээ яаж зүгээр байхав гэж бодоод өнгөрч билээ.
#нийгэм #нийтлэл

Нэйшнл Жеографик-ийн монгол түүх

... 1905 оны нэгдүгээр сар. Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон. “Нэйшнл Жеографик” (National Geographic) сэтгүүлийн газар. Ээлжит дугаараа хэвлэлд шилжүүлэхээр бэлтгэж суусаар шөнө дөл хүргэсэн 23 настай редактор Гильберт Гросвенор (Gilbert Grosvenor) бүхэл бүтэн 11 хуудасны материал сох дутаж байгааг сая мэдлээ.
#нийгэм #нийтлэл

Гурван өдрийн шуурхай мэдээ буюу хэргийн ”жинхэнэ эзэд” хаачив?

Долоо, наймдугаар сарын зааг дээр шуугиулсан экс ерөнхийлөгч Н.Энхбаярын шүүх хурлыг TV9 телевиз “Шуурхай мэдээ” гэж нэрлэж байгаад гурван өдрийн турш бүх орон даяар шууд дамжууллаа.
#улстөр #нийтлэл

Төгс бүтэц, төгс барилга...

Саяхан нэгэн судалгааны баг гурван сарын турш ширүүн хөдөлмөрлөсний эцэст Засгийн газрын чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн ямар байх талаар хувилбар боловсруулж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон УИХ-д суудалтай намын бүлгүүдэд хүргүүлсэн гэж мэдээлэв.
#улстөр #нийтлэл

Гишгэх газаргүй наадамчид буюу хотойх дэнжгүй наадам

Хаваржин уран зургийн галерейд үргэлжилсэн ”Нэгэн зууны тэртээх Монгол Улс” үзэсгэлэнд тавигдсан түүхэн гэрэл зургийн хэсэг энэ байна.
#улстөр #нийтлэл