Бадрал

@badral
89
нийтлэл
2,157,367
уншигдсан
1,081
сэтгэгдэл

Гуравдахь нүд

Грекийн гүн ухаантан Пифагор Египет орноо хүрч, нууц ухааны дацанд орох гэтэл түүнд хориг тавьжээ. Пифагор оюун ухааны хувьд шилдэг нэгэн байлаа.Дацанд гологдсон учраа ойлгохгүй ахин дахин шалсан ч эс зөвшөөрөв.Түүнийг мацаг хийгээд амьсгалын тусгай дадал эзэмшихээс нааш дацанд элсүүлэхгүй гэжээ.
#нийгэм #нийтлэл

Нагаржуна багш, хулгайч хоёр

Нагажуна бол Будда, Махавир, Кришнатай эн зэрэгцэх Энэтхэгт тодорсон их багш нарын нэг. Тэрээр нэгэн ханлиг улсын нийслэлд бядан явжээ. Тэр улсын эх хатан Нагаржунагийн шүтэн бишрэгч байв.
#нийгэм #нийтлэл

Хоосон завь

Өмнөө байгаа зүйл, жишээ нь, сарнай байж болно. Түүнийг үнэн голоосоо мэдэрч таашаа. Та нар сарнайг харлаа ч дутуу хардаг. Оюун ухаан чинь “Энэ бол сарнай” гэж хэлээд гүйцээ.
#нийгэм #нийтлэл

Хоосон чанар

Сүфийн их арш Жунайдыг нөгчихийн өмнө шадар шавь нь: “Хайрт Багш минь, та биднийг орхин одох гэж байна. Бид нэг зүйлийг мэдэхийг үргэлж хүсдэг байсан ч танаас асууж зүрхэлдэггүй байлаа. Одоо л амжиж асуухгүй бол оройтох нь. Тийм болохоор бүх шавь нар надаас шаардсан юм. Таны багш хэн байсан бэ? Энэ тухай ярьж байхыг тань бид ер дуулаагүй” гэжээ.
#нийгэм #нийтлэл

Зүрхэн судар

Зуун мянган бадагт Буддын билиг барамидын хураангуй нь Очир огтлогч судар, түүний хураангуй нь Зүрхэн судар юм. Санскритээр Пражна парамита хридаяа, төвдөөр Ширнэн гэдэг.
#нийгэм #нийтлэл

Зовлонгоо эрсэн нь

Хүн эхлээд асуудлаа зохиодог, дараа нь хариулт хайж дэвэн дэлхийгээр бэдэрдэг.
#нийгэм #нийтлэл