Болдсайхан

@boldsaikhan
58
нийтлэл
1,247,545
уншигдсан
1,653
сэтгэгдэл

”С.Жавхлан Ерөнхийлөгч болоод, Ц.Элбэгдорж зүрхний мэс заслын эмч хийгээд, би дуулбал Монгол Улс ямар болох вэ?”

”С.Жавхлан Ерөнхийлөгч болоод, Ц.Элбэгдорж зүрхний мэс заслын эмч хийгээд, би дуулбал Монгол Улс ямар болох вэ?”
#нийгэм #нийтлэл

Баатрууд

Баатрууд гэхээр хуяг дуулга бөгтөр, нум сэлэм агссан эртний монгол эр Тогорул, Шилүүстэй эсвэл америк кинон дээр гардаг Сталлонне, Арни шиг буудаад буудаад үхдэггүй булчинтай нөхдүүд санаанд ордог байх л даа. Гэхдээ өнөөдөр ч бидэнд өөрийн баатрууд байна.
#нийгэм #нийтлэл

Манин хүн …

Интерсексийн тухайд яг нарийн сайн хэлж мэдэхгүй. Би байтугай хэн ч мэдэхгүй. Нарийн тодорхойлсон асуудал ч биш. Ноднин жишээ нь Өмнөд Африкийн гүйлтийн тамирчин Симонитой холбоотойгоор энэ асуудал дэлхий даяар маш их шуугиулсан. Дэлхийн аваргын тэмцээнд Өмнөд Африкийн хүүхэн түрүүлснээс болж эм биш, эр гэж баахан маргалдсан.
#нийгэм #нийтлэл

Кофе уух уу, цай уух уу?

Энэ хоёр гайхамшигт ундааг нэг нь нөгөөгөөсөө сайн юм уу, муу гэж хэлэхэд хэцүү. Энэ цай, кофены тухай ойлголт хэдэн зуун жилийн турш, ялангуяа сүүлийн 50 жилийн хугацаанд ч гэсэн маш их өөрчлөгдөж байгаа. Кофе зүрхэнд сайн, муу л гэнэ. Тэгснээ бүр хэмжээг нь тааруулбал хамгийн сайн л гэнэ. Гэхдээ ихэнх орон цай уудаг, кофе уудаг гэж хүмүүсээ ангилдаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Чонын тархи ой тогтоолтод сайн гэж үнэн үү. Хэрэв сайн бол яаж хэрэглэх вэ?

Чонын тархи бол хордлогын, эмчилгээний, үхлийн тунг нь тогтоосон эм биш. Би хувьдаа үүнд итгэдэггүй. Ой санамж сайжруулах гэж юм уу, тархины хагалгаа, тархины гэмтлийн дараа хүмүүс чонын тархийг хөлдөөж байгаад зайрмаг шиг болгож иддэг гэж ярьдаг. Энэ нь нэгдүгээрт их аюултай.
#чөлөөт цаг #нийтлэл

Хаврын нялх халгай, халиараар хуушуур хийж идвэл ядаргаанд сайн гэдэг. Үнэн үү?

60,70 кг жинтэй байсан найзууд маань одоо 100 кг гарчихсан байна лээ. Тэгэхээр 70 кг жинтэй байсан хүн 110 гарчихсан явж байна гэдэг нь унтсан ч, явсан ч, хэвтсэн ч дөчийн бидонтой ус тэврээд явж байна гэсэн үг. Энэ нь өөрт нь хэцүү. Ингэж таргалсны учир нь хоол тэжээлтэй шууд холбоотой.
#чөлөөт цаг #нийтлэл