Оргилмаа

@orgilmaa
195
нийтлэл
8,889,010
уншигдсан
1,236
сэтгэгдэл

“УИХ буруу шийднэ, М.Энхсайхан зөв шийднэ”

“Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тоймч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцоно” гэсэн мэдээ түгж, улс орны хэмжээний томоохон үйл явдал мэтээр олон нийт хүлээн авав.
#улстөр #нийтлэл

Ч.Сайханбилэгийн “муухай” реформ

“Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэсээр ажлаа хүлээн авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ямар гээч реформ хийх бол гэж удтал хүлээлээ. Гэвч төсвийн орлогын гүйцэтгэл цоорхой, тодорхой хэсгийнхний санааг зовоогоод байдаг ам.долларын ханш 2000 төгрөгт ойртсоор байна.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Хятад, Сүрэн хоёр

УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэнтэй ярилцахыг хүслээ. Тэрбээр үүний өмнөхөн тоймч Г.Отгонбаяртай маш дэлгэрэнгүй яриа өрнүүлэн сэтгэлийн “бэтгэ”, бухимдлаа тайлан, өөрийнх нь хэлснээр “хамаа намаагүй” ярьчихсан юм.
#улстөр #нийтлэл

М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэнд зориулав

Монгол Улсын сайд, УИХ-ын дарга хоёрын аль нь “том”, УИХ ба ҮАБЗ-ийн шийдвэрийн аль нь хүчтэйг “тогтоох”-ын өмнө Хятадын хөрөнгө оруулагч “Шинхуа” компани, Монгол төрийн хуулийг эсрэгцүүлэх, мөн эдийн засгийн сэргэлт, үндэсний аюулгүй байдлын тэнцвэржилтийн асуудлыг харьцуулах хэрэгтэй болох нь. Учир нь зөв мэдээлэл зөв шийдвэрийн үндэс байдаг.
#улстөр #нийтлэл

Х.Баттулга гишүүн ээ, цаасан ч бай, ноосон ч бай, өөрийнхөө л малгайг өмс!

УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийг нь дэмжигчдийн урмыг хугалж эхэлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч үг хэлэхээ больсон түүний талаар гарах болсон сүүлийн үеийн мэдээлэл гэвэл ердөө л ямар нэг нам байгуулалцах гэж байгаа гэх мэдээ дуулдах боллоо. Харин Х.Баттулга гэж хэнсэн билээ.
#улстөр #нийтлэл

Зөвшилцөл бол рекет биш, цөөнх бол цагаач биш

Бараг гурван сар орчмын өмнө буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 29-нд МАН-ынхан Бага хурал болж “стандарт бус” шатаар дахин алхах уу, “зөвшилцлийн” гэх Засгийн газарт хамтрах уу, сөрсөн хэвээр сонгуульд оролцох уу гэдэг халуухан сэдвээр хэлэлцэж байв.
#улстөр #нийтлэл