Мөнхийн хоёр хөршид маань өрнөж буй үйл явдлыг дэлхий дахинд өөрчлөлт авчрах томоохон хүчин зүйл хэмээн олон улсад үнэлж дүгнэж байна. Дээрх хоёр өөрчлөлт монголчуудад шинэ сорилт, эсвэл боломж, ер нь юу дагуулах, тэр бүхэнд бид хэрхэн оролцож, юуг хожих, бас алдахаа тооцоолж, бодлогоо дахин тодотгох шаардлагыг авчирч байгаа болов уу.