Нүүр хуудас Нийгэм Авлига авсан гэх хоёр алба хаагчыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв!

Авлига авсан гэх хоёр алба хаагчыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв!

157
0
mergejliin_hyanalt
Авлига авсан гэх хоёр алба хаагчыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг бусдаас их хэмжээний авлига авчсан хэргээр ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, тэд 500 гаруй сая төгрөг хахуульд авсан хэргээр энэ оны эхээр АТГ-т шалгагдаж байсан.

Тус хавтаст хэрэг одоогоор Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Анхан шатны шүүхэд хавтаст хэрэг нь одоогоор ирээгүй аж.

Улмаар МХЕГ-аас энэ хоёр даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн ч, өнөөдрийг хүртэл орных нь хүнийг томилоогүй, хэлтсийн дарга нь давхар орлож байгаа юм байна.

Авлигын талаар иргэд 1800-1969 утсанд мэдээлэх боломжтой юм

эх сурвалж: мэдээ.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here