Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Мэдээлэл технологийн хөгжил нь улс орны хөгжлийг илтгэх гол хүчин зүйл

Мэдээлэл технологийн хөгжил нь улс орны хөгжлийг илтгэх гол хүчин зүйл

215
0

Өнөөдөр Corporate Convention centre-д Дэлхийд тэргүүлэгч Oracle, Microsoft, Kaspersky Lab, Positive Technologies, Ivanti, Indeed, Huawei, Bolorsoft, Commvault зэрэг үйлдвэрлэгчдийн экспертүүд туршлагаа хуваалцаж мэдээлэл хүргэхээр чуулж байна.

Орчин үед мэдээлэл технологийн хөгжил нь улс орны хөгжлийг илтгэх гол хүчин зүйлсийн нэг болсон билээ. Тэгвэл Монголын болон олон улсын мэдээлэл технологийн хэрэглээ, тогтолцооны түвшин ямар хэм хэмжээнд хөгжиж байна вэ? Дэлхийг түүчээлж буй хөгжлийн чиг хандлага болох Үүлэн тооцоолол, Их өгөгдөл, Кибер аюулгүй байдал, Хөдөлгөөнт байдлыг байгууллагууд хэрхэн нэвтрүүлэн ашиглаж байгаа вэ? Энэ талаар хэлэлцэж, мэдээлэл туршлага хуваалцахаар “Softline Day-2017” олон улсын мэдээлэл технологийн чуулган зохион байгуулагдах гэж байна.

Тус чуулган нь семинар, шилдэг туршлагууд, демо үзэсгэлэн гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн ба Олон улсын мэдээлэл технологийн хөгжлийн чиг хандлага, Үүлэн технологийн шилжилт, SAM, Цахим аюулгүй байдлын шилдэг туршлагууд, Дэд бүтэц, платформын үйлчилгээ, Мэдээллийн аюулгүй байдал, Шилдэг бизнес шийдлүүдийн талаар мэдээлэллийг авах боломжийг олгож байгаа юм. Төрийн болон бизнесийн байгууллагын удирдлагууд, мэдээлэл технологийн удирдлага, мэргэжилтнүүдэд дэлхийд тэргүүлэгч компаниудтай уулзаж, туршлага солилцон зөвлөлдөж ирээдүйд хийж бүтээх их үйлсийн эхлэл тавигдах гүүр ч болж болох юм.

“Softline Day-2017” чуулганыг Олон улсын мэдээлэл технологийн шийдэл, үйлчилгээ үзүүлэгч “Softline” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулж байгаа юм. Softline Asia компани нь анх 2007 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 10 жилийн ойтойгоо золгож байгаа аж. 10 жилийн ойн баяраараа энэхүү арга хэмжээг зохион байгуулж, цаашид жил бүр уламжлал болгон өргөн цар хүрээтэйгээр зохион явуулах ба дэлхийн шилдэг экспертүүдийг оролцуулан Монгол улсын Мэдээллийн технологийн салбарынханд мэдлэг мэдээллийн үнэтэй хувь нэмэр оруулсаар байх болно гэдгээ мэдэгдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here