Нүүр хуудас Спорт Н.Түвшинбаяр олимп, Дэлхийн хос медальтан боллоо.

Н.Түвшинбаяр олимп, Дэлхийн хос медальтан боллоо.

370
0

ДАШТ-ий +100кг жинд зодоглож байгаа МУ-ын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр  “А” хэсгийн аваргын төлөө Бразилийн бөх Давид Моуратай барилдлаа. Tэрбээр үндсэн цагийн төгсгөлд вазари үнэлгээ алдснаар ялагдал хүлээсэн байна.  Олимпийн алт, мөнгөн медалийн эзэн Н.Түвшинбаяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа медалийг хүртэж, олимп, Дэлхийн хос медальтан боллоо. Риогийн олимпиос хойш анх удаа дэвжээнд гарахдаа жин өгсөн барилдаж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий +100 кг-ын хүрэл медалийн төлөө Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилиг цэвэр дарж, ялалт байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here