Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Airbus-тай өрсөлдөх хятадын мөрөөдөл

Airbus-тай өрсөлдөх хятадын мөрөөдөл

503
0
Airbus
Airbus
Хятад улсын нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарыг Airbus, Бойнг зэрэг дэлхийн хамгийн том үйлдвэлэгчидтэй  өрсөлдөхүйц болгох Си Жин Пиний мөрөөдөл аажмаар хүчээ авсаар байна.

Хятадын төрийн өмчийн Commercial Aircraft Corp. of China буюу COMAC хэмээх нэрээрээ танигдсан нисэх онгоц үйлдюэрлэгч компани 168 суудалтай С919 хэмээх шинэ загварын онгоц бүтээж байгаа ажээ. Энэхүү онгоц нь Хятадын нисэх онгоц үйлдвэрлийн салбарыг дэлхийн хэмжээнд гаргахад хүчтэй нөлөөлнө гэсэн хүлээлт байгаа юм байна. Энэ онгоцыг 90 суудалтай ARJ21 онгоцны загвар технологи дээр суурьлан, сайжруулан бүтээж байгаа гэнэ. ARJ21 нь Хятадын дотоодын зах зээлд  арилжаагаараа тэргүүлдэг загвар юм. С919 онгоцны анхны туршилтын нислэг 2014 оноос хойш дор хаяж 2 удаа хойшлогдоод байсан.

Энэ төсөл бол БНХАУ-ын дарга Си Жин Пиний пүүз үйлдвэрлэгч хятад нэрийг хаяж Бойнг Эйрбус зэрэг компаниудтай өрсөлдөхүйц онгоц бүтээх амбицлаг хүслээс үүдэлтэй гэж хэлж болох юм.  Үүгээрч зогсохгүй дизайн, ерөнхий скизийг түүний зөвшөөрлөөр баталсан ажээ.

Бээжин хотын Ренмин их сургуулийн Хөгжил, Стратегийн үндэсний академийн эрхлэгч Лью Юэн Чүн “Дотоодын нисэх онгоцны үйлдвэрлэл бол олон улсын эдийн засаг, харилцааны хувьд топ зэрэглэлд байх гол тулгуур юм” хэмээн хэлсэн байна.

Өнгөрсөн онд Си Жин Пиний танилцуулсан “Хятадад үйлдвэрлэв 2025” мастер төлөвлөгөөний жагсаалтанд орсноос хойш нисэхийн салбар нь хятадын топ 3 салбарын нэг болсон юм. Иргэний нисэх, том оврын нисдэг тэрэг болон нисэхийн хөдөлгүүрийн үйлдвэрлэл дээр Бээжийнгийн зүгээс ихээхэн анхаарал хандуулаж ажиллаж байгаа ажээ.

СОМАС-ийн хувьд С919 төсөл дээр 2008 оноос хойш буюу байгуулагдсан цагаасаа том хэмжээний нисэх техникт дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц болох мөрөөдлийг бодит байдалд авчрах зорилготойгоор ажиллаж байгаа билээ.

Тус компани General Electric, Honeywell international зэрэг дэлхийн томоохон нийлүүлэгч 16 компаниудыг оролцуулан электрон төхөөрөмж, нислэгийн удирдлага, газардалтын дугуй гэхчилэн 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүдэд ойролцоогоор 650 тэрбум юань буюу 96 тэрбум доллар зарцуулах урьдчилсан тооцоо байгаа ажээ. Одоо цөөн хэдэн зүйлсийг нэмж сайжруулсны дараа олон нийтэд үзүүлэхэд бэлэн болоод байгаа юм байна.

Ирэх 20 жилийн хугацаанд Хятад улс шинээр 6000 гаруй онгоцыг үйлчилгээнд нэвтрүүлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here