Нүүр хуудас Гадаад мэдээ БНСУ: Нийтийн саунд гал гарсны улмаас…

БНСУ: Нийтийн саунд гал гарсны улмаас…

222
0
БНСУ: Нийтийн саунд гал гарсны улмаас...
БНСУ: Нийтийн саунд гал гарсны улмаас...
БНСУ: Нийтийн саунд гал гарсны улмаас 29 хүн амиа алджээ
БНСУ-ын Жэчон хотод өчигдөр нийтийн сауны 8 давхар барилгад гал гарсны улмаас 29 хүн амиа алдаж, 26 хүн түлэгдэж, галын утаанд хорджээ.
Гал сөнөөгчдийн мэдээлснээр гал барилгын 1 дүгээр давхраас эхлэн гарсан бөгөөд дээд давхрууд руу хурдацтай тархсан байна. Уг гал 16:00 цагийн орчимд гарчээ.
Галыг унтраахаар 60 гал сөнөөгч, 49 галын машин, хэд хэдэн нисдэг тэрэг ашиглаж, шөнө гэхэд унтраасан байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мун-Жэ Ин хэрэг явдалтай холбогдуулан эмгэнэл илэрхийлж, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг хүсчээ.
Мөн Ерөнхий сайд Ли Нак Ён Онцгой байдал, Дотоод хэргийн сайдууд хандан гал унтраах ажилд бүх хүчээ дайчлахыг тушаасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here