Нүүр хуудас Гадаад мэдээ Д.Трамп”Си Зиньпин Хятадын сүүлийн 100 жилд төрсөн хамгийн хүчирхэг удирдагч”.

Д.Трамп”Си Зиньпин Хятадын сүүлийн 100 жилд төрсөн хамгийн хүчирхэг удирдагч”.

221
0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Хятадын сүүлийн 100 жилд төрсөн хамгийн хүчирхэг удирдагч хэмээн нэрлэсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

“Вашингтон пост” сонинд мэдээлснээр, Америкийн удирдагч хүмүүнлэгийн оройн зоогт оролцохдоо энэхүү бодлоо илэрхийлсэн байна. Өнгөрсөн мягмар гаригт Трамп “Си Зиньпин Хятадын сүүлийн 100 жилд төрсөн хамгийн хүчирхэг удирдагч юм шиг байгаа юм. БНХАУ-ын даргатай би нягт хэлхээ холбоотой ажиллаж байгаа” гэж тэмдэглэжээ.

Тэрбээр Хойд Солонгосыг тойрсон асуудлыг хэдэн жилийн өмнө шийдэх хэрэгтэй байсныг тэмдэглэсэн байна. Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун-ыг “пуужин хүү” гэж нэрлэсэн нь доромжилсон сэтгэдэл төрүүлэхгүй, харин ч эсрэгээрээ магтаал юм гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here