Нүүр хуудас Гадаад мэдээ Жакарта хотоос хөөрсөн “Liоn Air”-ийн онгоц далайд уналаа!

Жакарта хотоос хөөрсөн “Liоn Air”-ийн онгоц далайд уналаа!

165
0
lion-air-2018
Жакарта хотоос хөөрсөн “Liоn Air”-ийн онгоц далайд уналаа!

Индонезийн Жакарта хотоос хөөрсөн “Liоn Air” компанийн “JT610” нислэгийн онгоц Ява арлын баруун хэсэгт осолдсон байна.

“Boeing 737 Max 8” загварын онгоцонд нислэгийн багийн найман гишүүн, 181 зорчигч байжээ. Индонезийн Засгийн газар аврах ажиллагааг эхлүүлж, дөрвөн нисдэг тэрэг, 160 аврах ажилтныг дайчлаад байгаа аж.

Мөн шумбагчид ослын газарт ирээд байгаа юм байна. Одоогоор онгоцны хар хайрцаг хараахан олдоогүй байна. Мөн амьд үлдсэн хүн хараахан олдоогүй байна.

Нисэх онгоц орон нутгийн цагаар өглөөний 06.20 цагт Жакартагаас Панкал Пинанг хотын чиглэлд хөөрчээ. Гэхдээ хөөрснөөс хойш 13 минутын дараа холбоо тасарсан байна. Онгоц 1470 метрийн өндрөөс 10 секундийн дотор унасныг албаныхан мэдээллээ.

Энэ нь “Boeing 737 Max 8” загварын нисэх онгоц осолдсон анхны тохиолдол болж байна. “Boeing” компани энэхүү загварын нисэх онгоцыг 2017 онд анх танилцуулж байжээ.

Үүнээс өмнө 2014 онд Ява арлаас Сингапур чиглэлд нислэг үйлдэж байсан 162 зорчигчтой “Airbus A320” загварын нисэх онгоц осолдож байсан байна.

С.Өлзийбуян

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here