Нүүр хуудас Гадаад мэдээ Мальт улс блокчейны диваанжин мөн үү…

Мальт улс блокчейны диваанжин мөн үү…

179
0
malt
Мальт улс блокчейны диваанжин мөн үү...

Мальт улс Блокчейны арал гэгдэж байгаа боловч, криптогийн данс банканд нээхэд хүндрэлтэй байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.

Сүүлийн саруудад Мальт улсыг Блокчейн, криптовалютын өлгий болсон арал гэж олон нийтэд сурталчлах явдал газар аваад байсан билээ.

Тэгвэл Мальт улсад нөхцөл байдал хараахан тийм биш байгаа тухай мэдээлэл гарчээ. Тухайлбал Мальт улсын банкууд нь криптогийн стартап компаниудад бизнес данс нээж өгөхөөс татгалзаж байгаа төдийгүй, MFSA буюу Мальт улсын санхүүгийн зохицуулах үйлчилгээний газраас зохих зөвшөөрлийг авсан байхыг шаардаж байна.

Уг зөвшөөрлийг авах явцын зөвхөн эхний шат нь даруй 6 сар шаарддаг тул криптогийн бизнес эрхлэгчид Мальт улсын дотоодын банкуудад данс нээх явдал бэрхшээлтэй тулгараад байна.

Газар дундын тэнгист орших Мальт хэмээх энэхүү жижиг арлын улсыг “Blockchain Island” буюу “Блокчейны арал” хэмээн нэрийдээд нилээд хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд “Binance”, “Bittrex”, “Okex”, “Bitbay”, “Zebpay” зэрэг криптогийн томчууд Мальт улсад төв болон салбар оффисуудаа нээгээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here