Нүүр хуудас Гадаад мэдээ “APPLE” компани хувцас үйлдвэрлэлд хөл тавих уу…

“APPLE” компани хувцас үйлдвэрлэлд хөл тавих уу…

124
0
apple
"APPLE" компани хувцас үйлдвэрлэлд хөл тавих уу...

“Apple” компани цахилгаан оруулга бүхий даавуундаа зохиогчийн эрх авах хүсэлт гаргажээ. Энэхүү технологийг хувцас үйлдвэрлэхэд ашиглаж магадгүй байна гэж “Apple Insider” сонин мэдээлжээ.

Энэ сарын 10-нд гаргасан уг хүсэлтэд дурдсанаар, энэхүү материал нь тусгаарлагч болон дамжуулагч утаснуудаас бүрджээ. Тусгаарлагч утаснууд нь хүний арьсыг дамжуулагч ширхгүүдтэй холбоо үүсгэхээс хамгаалах бол дамжуулагч утаснууд нь цахилгаан дохиог түгээх аж.

Ийм давуугаар хийсэн хувцас нь тухайн хүний талаарх мэдээллийг цуглуулах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн энэхүү технологийн тусламжтайгаар дуу сонсох боломжтой, чихэвчтэй малгай бүтээж болох аж.

эх сурвалж: mnb.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here