Нүүр хуудас Гадаад мэдээ “Binance” шинэ КРИПТО арилжааны газар нээлээ

“Binance” шинэ КРИПТО арилжааны газар нээлээ

98
0
binance

Дэлхийн хамгийн том криптовалют арилжааны газар болох “Binance” нь Их Британийн харьяа Жерсигийн өөрөө удирдах арал дээр фиатаас крипто руу шилжүүлэг хийдэг арилжааг шинээр нээсэн байна.

Энэхүү шинээр байгуулагдсан арилжааны газар нь Европ болон Их Британийн арилжигчдыг гол зах зээлээ хэмээн харж байна.

Хэрэглэгчид нь Британийн паунд болон еврогоос биткойн, этериүм зэргийг сольж авах боломжтой.

“Binance”-ын санхүү хариуцсан захирал Вэй Зжоу нь “CoinDesk”-т хэлэхдээ “Binance” Жерси арлыг сонгон авсан нь тус бүс нутгийн өндөр хөгжсөн дижитал дэд бүтэц, хууль эрхзүйн маш тодорхой ухаалаг зохицуулалт, дэлхийн хэмжээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг зэргийг харгалзан үзсэн” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here