Нүүр хуудас Нийгэм Боловсрол Москвад анх удаагаа “100 буудалт даам”

Москвад анх удаагаа “100 буудалт даам”

486
0
Москвад анх удаагаа “100 буудалт даам”
Москвад анх удаагаа “100 буудалт даам”
Москвад анх удаагаа “100 буудалт даам”-ны тэмцээн зохион байгуулагдлаа
Оюунлаг хөгжлийг дэмжигч “Ле мон” клуб нь 2013 оны 3 дугаар сарын 16-нд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл оюутан залуучуудын дунд хувь хүний хөгжил, баг хамт олны эв нэгдэлд зориулсан олон талт арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар ирлээ. Тус клуб нь бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудаас гадна мэргэжил дээшлүүлж буй судлаач, залуу эрдэмтдийг хамруулж чадсанаараа оюутан залуус харилцан мэдээлэл солилцож, хамтран суралцаж, хөгжих боломжийг олгодог.
Мөн Монгол Улсыг сонирхон судалдаг гадаадын залуу судлаач-оюутнууд болон дэлхийд нэрээ гаргасан “Монгол судлаачид”, “Монголын соёлын элч” нар бидний үйл ажиллагааг байнга дэмжин оролцдог нь зохион байгуулж буй үйл ажиллагааны цар хүрээ өргөн, хүмүүст өгөөжтэй байдгийн илэрхийлэл болно.
Үүнээс гадна зохион байгуулж буй үйл ажиллагаа аль хэдийнээ олон улсын түвшинд хүрсний бас нэг илэрхийлэл нь хилийн чанадад үйл ажиллагаагаа явуулж буй монголчуудын хамтын нийгэмлэг, холбоод, ОХУ дахь залуусын байгууллагуудтай нягт уялдаатай хамтран ажилладаг явдал юм. Манай үйл ажиллагаанд зөвхөн Москва биш ОХУ-д суралцаж байгаа оюутнууд дэмжин оролцдогийг дуулгахад таатай байна. Жилээс жилд зохион байгуулж буй олон үйл ажиллагааны чанар сайжирч, хамрах хүрээ өргөсөн алдаанаасаа сургамж авч ахиж дэвшсэн түвшинд хүрэх зорилготойгоор ажиллаж байна.
2016 оноос эхлэн “Ле мон” клуб нь ОХУ дахь МЗХ-ны албан ёсны төлөөлөлөөр сонгогдон ажиллаж байгаа нь бидний хийсэн бүтээснийг өндрөөр үнэлж улам их хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллах шаардлагатайг харуулж байна.
2018 оны 3 сарын 16-нд болох 5-н жилийн ойн баяртаа зориулж спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөснөөс нээлтийн арга хэмжээ болгож “100 буудалт даам”-ны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд Москвагийн Сурган хүмүүжүүлэх улсын их сургуулийн аспирант М. Алтаншагай тэргүүн байр эзэлж алтан медаль, мөн тус сургуулийн магистрант Б.Золжаргал мөнгөн медаль, гутгаар байрыг Москвагийн Зам харилцааны их сургуулийн оюутан Золжаргал эзлэн хүрэл медаль хүртэж өргөмжлөл, мөнгөн шагналыг тус тус хүртлээ. Эмэгтэйчүүдийн шилдэг оролцогчоор Улс түмний найрамдлын их сургуулийн оюутан Хэрлэн шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал авав. Мөн тухайн тэмцээнийн шилжин явах цомын эзнээр хожил болон онооны давуугаар Москвагийн сурган хүмүүжүүлэх их сургууль тодров.
Тэмцээнд оролцогчид өндөр сэтгэгдэлтэй байж, зохион байгуулалт сайтай, суралцагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж үнэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here