Нүүр хуудас Нийгэм Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

480
0
olon ulsiin enhiig sahiulagchdiin odor
дотоодын цэргийн байгууллагаас 330 орчим цэнхэр дуулгатан алба хаагч дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оролцжээ
~Цагдаагийн байгууллагаас энхийг сахиулах үйл ажиллагаанд 330 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэжээ~

Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр. Цагдаагийн байгууллагаас 2006 оноос Сьерра Леон, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны долоон удаагийн ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 330 орчим цэнхэр дуулгатан алба хаагч дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оролцож Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэж иржээ.

2018 оны 05 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас Өмнөд судан Улсад Нэгдсэн Үндэсний байгууллагын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд 29, НҮБ-ын цагдаагийн энхийг сахиулах ажиллагаанд 3, нийт 32 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Цагдаагийн ерөнхий газраас Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газарт “НҮБ-ийн цагдаагийн энхийг сахиулах ажиллагаанд алба хаагчийг томилон ажиллуулах” хүсэлтийг тавьж хамтран ажилласаны үр дүнд 2016 оны 03 дугаар сард цагдаагийн байгууллагаас сонгон шалгаруулалтад бэлтгэх сургалтыг анх удаа бие даан 56 алба хаагчийн хамруулан зохион байгуулан, сонгон шалгаруулалтад хамруулж, 14 алба хаагч тэнцсэнээс одоогийн байдлаар НҮБ-ын цагдаагийн энхийг сахиулах ажиллагаанд 4 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here