Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна

Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна

58
0
Ulaanbaatar
Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна.

2019 оны 05 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Халх голын сав газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дулаарч 17-19 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here