Нүүр хуудас Нийгэм Ховд аймгийн хэмжээнд “Малчдад туслах аян” өрнүүлнэ

Ховд аймгийн хэмжээнд “Малчдад туслах аян” өрнүүлнэ

293
0

Ховд аймгийн хэмжээнд “Малчдадаа тусалъя” сайн санааны аян зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Аяны үйл ажиллагааг 11 сарын 1-нд хийх аж.

Энэхүү аян нь 11 сарын 1-ээс 2018 оны 2 сарын 1-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн ихэнх сумдаар өвөлжилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилт хаваржилт хүндэрч болзошгүй сумдын өрх, иргэдэд туслах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулах юм.

Уг аянд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, мэргэжлийн холбоо, олон нийтийн байгууллагууд хамрагдаж сэтгэлийн хандив тусламж үзүүлнэ.

Энэхүү удирдамжийг хэрэгжүүлэн малчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг уурын хүндрэлийг даван туулахад тусласан нийт ард иргэд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here