Нүүр хуудас Нийгэм ХЭНТИЙ: Малчны хотонд хагалгаа хийж, хүний амь аварчээ

ХЭНТИЙ: Малчны хотонд хагалгаа хийж, хүний амь аварчээ

84
0
malchnii-hotond-hagalgaa-hiilee
Малчны хотонд хагалгаа хийж, хүний амь аварчээ

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг 25 настай эх умайн гаднах жирэмсэний улмаас 74 хувийн цус алдалттай, тээвэрлэх боломжгүй байсан тул гэрт нь хагалгаа хийн цус сэлбэж, эхийн амь насыг аварчээ.

Энэ сарын 19-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас цааш 70 км газар Баянзүрх багийн нутгаас тус аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 утсанд яаралтай холын дуудлага ирүүлжээ.

Хагалгааны багт Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих зөвлөх эмч Н.Ариунаа, эх барихын эмч Б.Наранбат, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Чимгээ, хагалгааны сувилагч Т.Гантигмаа, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч Б.Эрдэнэдэлгэр, жолооч Б.Даваахүү нар ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here