Нүүр хуудас Нийгэм Хүүхдийг зодож шийтгэхгүй байх “Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэнэ

Хүүхдийг зодож шийтгэхгүй байх “Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэнэ

356
0
Хүүхдийг зодож шийтгэхгүй байх “Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэх юм. “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ сарын 01-нээс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 2017 онд 32 мянга 259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг эзэлж байгаа үзүүлэлт юм.

Харин энэ оны эхний 1 дүгээр улиралд 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нь өнгөрсөн оны мөн үеэс 23.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Тиймээс хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг бууруулах зорилгоор “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй юм.

Энэ хүрээнд цагдаагийн хэлтэс, албадууд хариуцаж буй нутаг дэвсгэртээ “Хүүхэд хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах аж.

Мөн “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр”-ийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Түүнчлэн бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм, “Сургуулийн эргүүл” /School police/-ийн үйл ажиллагааг эрчимжүүлхээр төлөвлөсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here