Нүүр хуудас Нийгэм ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД “СЭТГЭЛИЙН БЭЛЭГ” АЯН ӨРНҮҮЛЖЭЭ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД “СЭТГЭЛИЙН БЭЛЭГ” АЯН ӨРНҮҮЛЖЭЭ

188
0
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД “СЭТГЭЛИЙН БЭЛЭГ” АЯН ӨРНҮҮЛЖ
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД “СЭТГЭЛИЙН БЭЛЭГ” АЯН ӨРНҮҮЛЖ
Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрөгч 11 дүгээр сарын 15-аас энэ сарын 5-ныг хүртэлх хугацаанд “Сэтгэлийн бэлэг” аян зохион байгуулжээ.

Нийгэмд сайн сайхан үлгэр дуурайлал үзүүлэх, хүүхэд хамгааллын ажилд хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулсан тус аяны хүрээнд Сүхбаатар сумын дөрвөн өрх, 19 хүүхдэд ахуйн хэрэглээний бараа, дулаан хувцас, хичээлийн хэрэгсэл зэрэг эд зүйл бэлэглэсэн байна.

Мөн “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын “Сэлэнгэ” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс дөрвөн айлд түлшний мод олгож, “Сэтгэлийн бэлэг” аянд нэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here