Нүүр хуудас Нийгэм Эрчим хүчний системийн тогтворжилтын асуудлаар онол-практикийн хурал болж байна

Эрчим хүчний системийн тогтворжилтын асуудлаар онол-практикийн хурал болж байна

26
0

Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, ШУТИС хамтран зохион байгуулж буй “Монгол улсын эрчим хүчний системийн тогтворжилтын төлөв байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол практикийн бага хурал эхэллээ.

Энэхүү хуралд Салбарын төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэр компаниуд, ИТА-ын төлөөлөл, эрдэмтэн багш нар оролцож байна.

Эрчим хүчний системийн тогтворжилтын өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлагын талаар дүгнэн зөвлөлдөх чухал ач холбогдолтой бөгөөд, энэ чиглэлээр баримталж буй олон улсын стандартууд, системд ашиглаж буй автомат, ухаалаг системүүд, өгөгдлийн сангийн шинжилгээ ба хиймэл оюун ухааны хэрэглээ, аваар эсэргүүцэх автоматикуудын хөгжүүлэлт, үр дүн болон холбогдох судалгаа шинжилгээний ажлууд, төсөл арга хэмжээний талаар ШУТИС-ын Эрчим хүчний сургуулийн багш нар болон Диспетчерийн үндэсний төвийн инженерүүд илтгэл хэлэлцүүлж, мэргэжлийн эрдэмтэн судлаачид болон салбарын инженер техникийн ажилтнууд цахимаар шууд холбогдон санал зөвлөмж өгч байна.

Онол практикийн бага хурлаас гарсан зөвлөмж шийдвэрийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний сайдад хүргүүлэн цаашдын бодлого төлөвлөлтөд тусгуулж ажиллахаар төлөвлөөд байгаа ажээ.

Хурлаар хэлэлцүүлж буй илтгэлүүдийг дараах линкээр цахимаар татаж авч танилцах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here