Нүүр хуудас Нийгэм “Хамтдаа хөгжье” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна

“Хамтдаа хөгжье” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна

217
0
Хамтдаа хөгжье” өдөр
Хамтдаа хөгжье” өдөр
НҮБ-ын ерөнхий ассемблейгаас 1992 онд жил бүрийн 12 дугаар сарын 03-ыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж, гишүүн улс бүртээ өөрийн орны онцлог хэрэгцээнд тулгуурласан тодорхой арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг уриалан зөвлөсөн байдаг билээ.

Тус төвөөс 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг угтан “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” уриан дор 11 дүгээр сарын 03-ны өдрөөс сарын аян зарлаж, төр, төрийн бус байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн аяны хүрээнд Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Нийслэлийн халамж үйлчилгээний газар, ХБИ-ийн Бизнес инкубатор төвтэй хамтран нийслэлийн 6 дүүргийн /ХУД, БЗД, БГД, СБД, СХД, ЧД/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан “Хамтдаа хөгжье” өдөрлөгийг 12 дугаар сарын 02-ны өдөр Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв дээр зохион байгуулж, нийгэм олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

Өдөрлөгийн хүрээнд:
–    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, эрх зүйн мэдээлэл хүргэх
–    ХБИ-дэд Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх
–    Протез ортопедийн үзлэг, зөвлөгөө
–    Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний талаар зүөвлөгөө мэдээлэл өгнө.

Хамрах хүрээ
–    Төрийн байгууллагууд
–    ХБИ-ийн төрийн бус байгууллагууд
–    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

“ХАМТДАА ХӨГЖЬЕ” ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР

Д/д Хугацаа Үйл ажиллагаа Хариуцах эзэн
1 10.00-10.30 Бүртгэл ТББ-ууд
10.30-10.40 Нээлт НХҮГ-ын дарга Т.Оюунчимэг

СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг

БИТ-ийн захирал Б.Гүнжилмаа

2 10.40-11.00 ХБИ-ийн эрхийн тухай хуулийн танилцуулга ХНХЯ-ны …………………..

  • ХБИХХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Ганболд
3 11.00-11.10 НХХҮГ-ын мэдээлэл НХҮГ
4 11.10-12.30 Кино үзүүлэх /ХБИ-дэд/ Бизнес инкубатор төв- Б.Гүнжилмаа
 

 

5

 

 

10.00-15.50

ХБИ-дэд үзүүлэх  үйлчилгээ
СЗСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцах СЗСҮТөв
Жолооны бүртгэл “Цаг үргэлж” авто сургууль- А.Цэрэнпунцаг
ХБИ-ийн бүтээлийн үзэсгэлэн Бизнес инкубатор төв- Б.Гүнжилмаа
Хөдөлмөр, халамжийн талаарх зөвлөх үйлчилгээ ХХҮХ, БИТөв
Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо СЗСҮТ-ийн СЗЭ- Д.Молор-Эрдэнэ
Протез, ортопедийн үзлэг, зөвлөгөө СЗСҮТ-ийн ПОҮ- Б.Хандсүрэн
Харааны түвшин тогтоох СБД-ийн ХХҮХ /Тэгш оршихуй/
Сонсголын үзлэг СХД-ийн ХХҮХ /Мон анир/
Үсчин БЗД, БГД, ЧД-ийн ХХҮХэлтэс, СЗСҮТөв
Яруу найргийн тэмцээн Бизнес инкубатор төв- Б.Гүнжилмаа
Дууны тэмцээн НХҮГ- Зоригтболд
Цай ХУД-ийн ХХҮХ, ажлын хэсэг
6 15.00-16.00 Хаалт
  • СЗСҮТөв
  • “Бизнес инкубатор төв”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here