Нүүр хуудас Соёл урлаг Аялах дуртай Б.Маралжингоо Европын орноор

Аялах дуртай Б.Маралжингоо Европын орноор

931
0
Маралжингоо
Аялах дуртай Б.Маралжингоо Европын орноор
Рок попын ертөнцөд давтагдашгүй, өвөрмөц хоолойгоороо бусад уран бүтээлчдээс ялгардаг дуучин бол Б.Маралжингоо. Бусад нь ч хүлээн зөвшөөрч үнэлдэг.

“Татар” хамтлагийнхан дуучин Б.Маралжингоотой хамтран аялан тоглолтоо эхлүүлжээ.

Энэ талаар тус хамтлагийнхан

“Өнгөрсөн хугацаанд “Татар” хамтлагийг маань дэмжиж ирсэн бүх хүнд гүнээ талархаж байна.  Мөн хамтлагийн маань энэ цаг үед хийж буй бүх уран бүтээлийг дэмжсээр байгаа та бүхэнд өөрийнхөө зүгээс маш их баярлаж буйгаа илэрхийлье. Хамтлагийн ахлагч Заяа болон манай Мөөгий хоёр маань өнөөдрийг хүртэл хамтлагийнхаа төлөө идэвхитэй ажилласаар байгаа билээ. Одоогоор “ТАТАР&МАРАЛЖИНГОО” Европ аялан тоглолт амжилттай явж байгааг дахин дуулгахад таатай байна.  Мэдээж дахин очих ч хугацааны хувьд их хол байх нь тодорхой учраас та бүхнийг энэ завшааныг алдалгүй заавал очиж үзээрэй хэмээн уриалж байна”

гэжээ.

Дашрамд өвөрмөц хоолой, өөрийн онцлогтой дүр төрхөөрөө олонд танигдаж эхэлсэн Б.Маралжингоо хөдөө машинаар аялж явахдаа өөрийгөө дуулах сонирхолтойгоо мэджээ.

Тодруулбал, аялах дуртай, зав л гарвал хөдөө тийш хүлгийн жолоо залдаг тэрээр жаахан байхын машины цонхоор гараа гаргаж дуулах дуртай охин байсан төдийгүй энэ үедээ тэрээр дуулах сонирхлоо олж нээсэн гэнэ.

Харин төрөлх авьяасыг нь хөгжмийн сургуульд сурсан төгөлдөр хуурын мэдрэмж нь улам хөгжүүлсэн байх нь.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here