Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин Р.Анхням: “Биеийн тамирын багш”-тай суучихав гээд гайхсан…

Жүжигчин Р.Анхням: “Биеийн тамирын багш”-тай суучихав гээд гайхсан…

989
0
jujigchin-anhnyam
жүжигчин Р.Анхням түүний нөхөр ОУХМ, МУ-ын шигшээ багийн ахлагч н.Баярсайхан

Дэлгэцийн уран бүтээлд халуухан дүрүүдийг мөнхөлхийн сацуу “Мөрөөдлийн хөлөн онгоц”-ын даруухан, үзэсгэлэнт бүсгүйн дүрийг ч сэтгэлд хоногшуулж чадсан билээ.

Хамгийн сүүлд Оскарын шагналт Франц найруулагчийн хараанд өртөж “Чонон сүлд” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Р.Анхням хоёр дахь амьдралаа эхлүүлээд байгаа билээ. Түүний хань спортын хүн ажээ. Энэ талаар

Р.Анхням “Намайг анх Баярсайхантай суух гэж байхад нэлээн оло

Jujigchin-Anhnyam
Жүжигчин Р.Анхням түүний нөхөр ОУХМ, МУ-ын шигшээ багийн ахлагч н.Баярсайхан

н хүн яагаад гэнэт “Биеийн тамирын багш”-тай суучихав гээд л нээх гайхаж байж билээ. Их л мөнгө олдог баян хүний эхнэр болно л гэж бодож байсан юм шиг байгаа юм. Би болохоор мөнгөний хойноос биш миний хойноос гүйдэг хүний эхнэр болох санаатай байсан маань энэ л дээ. Миний нөхөр зүгээр ч нэг “Биеийн тамирын багш” биш ээ. Волейболын тамирчин, ОУХМ, МУ-ын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч, Монголросцветмет нэгдлийн дэргэд “Уурхайчин” спорт клубыг анх үүсгэн байгуулалцаж одоо 20-иод жил үйл ажиллагаа явуулж олон тамирчид гаргасан хүн юм байгаа юм. Тухайн үед гайхаад байсан хүмүүс сайн мэдээ ч үгүй байх. Өөрөө ер нь даруухан хүн болхоор хүн л ам хэлнээс нь чангаахгүй бол юм ярихгүй л дээ.

Одоо миний нөхрийн волейболын спортоор бэлтгэж гаргасан мэргэжлийн 560 орчим шавь нараас нь ОУХМ 12, Спортын мастер 120, Спортын дэд мастер 160 орчим гарсан байна. Охидууд минь ийм залуу тааралдвал шууд л эхнэр нь болоорой. Чамайг тэвэрч, чамайг хайрлаж, унаган гэртээ байсан өнгөөр чинь гамнаж чадах хүний л эхнэр болоорой. Нөхрийнхөө ажлыг хэр их мөнгө олж байгаагаар нь биш хэдэн хүний амьдралыг сайхан болоход нөлөөлж байгаагаар нь дүгнээрэй. Хүний амьдралд тийм их юм хэрэггүй. Идэх хоол, унтах газар, өмсөх хувцас хэмжээтэй. Нэг нэгнээ дэмжиж, үр удмаа зөв хүмүүжүүлж, утга учиртай амьдрах л илүү чухал юм шиг… хэмээсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here