Нүүр хуудас Спорт Их эрдэмтэн Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ойд зориулсан тэмцээнд “Монголын тэмүүлэл”...

Их эрдэмтэн Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ойд зориулсан тэмцээнд “Монголын тэмүүлэл” клубын баг тэргүүллээ.

316
0

Монголын их эрдэмтэн, түүхч, гүн ухаантан Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ойд зориулсан Дундговь аймгийн “Маndalgobi Open Cup 2017” тэмцээн  8 сарын 5, 6-ны өдрүүдэд  Мандалговь хотын хөлбөмбөгийн ногоон талбайд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Соёмбын барсууд, Дархан Сити, Сумидо ЭфСи, Монголын тэмүүлэл, Хас банк, Капитрон банк, Сентоза, Налайх дүүрэг, Дорноговь аймаг, Өмнөговь аймаг, Төв аймгийн шигшээ баг зэрэг нийт 12 багийн 100 гаруй тоглогчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

“Маndalgobi Open Cup” тэмцээний  1-р байр алтан медалийг  Монголын тэмүүлэл клубын баг , 2-р байр Мөнгөн медалийг Капитрон банкны шигшээ баг, 3-р байр Хүрэл медалийг Дархан сити  баг , шагналт 4-р байрыг Хас банкны баг тамирчид хүртэж, цомын эзэд боллоо.

Энэхүү тэмцээнийг Дундговь аймгийн “Мандалговь” хөлбөмбөгийн клуб, “Их талын дуулиан” ТББ, “SPS” телевиз зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here