Нүүр хуудас Спорт МУГТ Н.Төгсцогт Колумбын боксчинтой халз тулалдана

МУГТ Н.Төгсцогт Колумбын боксчинтой халз тулалдана

279
0
togstsogt bokschin
МУГТ Н.Төгсцогт ирэх тавдугаар сарын 26-д 10 дахь тулаанаа хийнэ

МУГТ Н.Төгсцогт Колумбын боксчин Оскар Эскандонтой тулалдана.

Мэргэжлийн боксын рингэнд тулалдаж, Монгол Улсынхаа нэрийг мандуулсаар байгаа гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх тавдугаар сарын 26-д 10 дахь тулаанаа хийнэ.

Тэрбээр энэ удаа Колумбын боксчин Оскар Эскандонтой АНУ-ын Миссиссипп мужид тулалдахаар болжээ.

Колумбын боксчины хувьд 2004 оны Афины олимпийн наадамд оролцож байсан бөгөөд 2008 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийхдээ 25 ялж (17KO) байгуулж, гурван удаа ялагдсан байна.

Харин манай улсын тамирчин есөн тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулаад байгаа билээ. Тэрбээр найман өрсөлдөгчөө KO буюу нокаутаар ялсан байдаг.

BoxRec чансаагаар Эскандон 11 дүгээрт, Н.Төгсцогт 23 дугаар байрт бичигдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here