Нүүр хуудас Спорт Япон, Сенегалын тоглолт тэнцээгээр өндөрлөв

Япон, Сенегалын тоглолт тэнцээгээр өндөрлөв

78
0
worldcup_japan_2018
Япон, Сенегалын тоглолт тэнцээгээр өндөрлөв
~Япон-Сенегал 2:2~

Япон-Сенегалын тоглолт Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, тоглолт 2:2-оор тэнцээгээр өндөрлөлөө.

Тоглолтын эхний гоолыг Сенегалын тоглогч Садио Мане 11 дэх минутад хийсэн бол Такаши Инүй 38 дахь минутад тэнцээний гоолыг оруулсан. Улмаар хоёр дахь үеийн 71 дэх миунтад Сенегалын М.Ваги хоёр дахь гоолыг оруулсан бол энэ гоолоос долоон минутын дараа Кэйсүкэ Хонда тэнцээний гоолыг хийлээ.

Хоёр баг урьд нь гурван удаа таарч тоглоход сенегалчууд ялалт байгуулж байжээ. Тэгвэл энэ удаагийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.

Японы шигшээ баг эхний тоглолтод Колумбыг 2:1-ээр хожиж, Өмнөд Африкийн багийг Ази тивээс анхлан хожсон улс болсон түүхэн амжилтыг үзүүлээд байсан. Мөн 2014 оны 20 дахь удаагийн ДАШТ-д мөн Колумбтэй нэг хэсэгт багтахад 4:1-ээр хожигдож байжээ. Энэ удаа Орост болж буй дэлхийн аваргад Азийн “хөх самурай”-нууд гараагаа сайхан эхлүүлсэн. Өчигдөр ч Сенегалтай тэнцээ хийж чадсанаар хэсгээ дөрвөн оноогоор тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Сенегалын шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргаас өмнө ердөө ганц удаа буюу 2002 оны Ази тивд зохиогдсон дэлхийн аваргаар оролцож байсан. Энэ удаа хэсгийн хүчтэй өрсөлдөгч Польшийг 2:1-ээр хожсон бол өчигдөр Японтой тэнцэж оноо хуваалаа.

H хэсгийн сүүлийн тоглолтууд зургадугаар сарын 28-д болж, хасагдах шатанд өрсөлдөх хоёр багийн нэрс тодорно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here