Нүүр хуудас Танд тустай Хөгжимд авьяастай хүүхдэд илрэх шинж чанараас…

Хөгжимд авьяастай хүүхдэд илрэх шинж чанараас…

167
0
huuhed-ba-hogjim
Хөгжимд авьяастай хүүхдэд илрэх шинж чанараас...

Хүүхдийнхээ хөгжимд авьяастай эсэхийг мэдэхийг хүсч байна уу? Таны хүүхэд зөв өнгөөр эвлэгхэн дуулчихдаг, дуулах хоббитой бол хөгжмийн авьяастай байх магадлал тун өндөр юм.

АНУ-ын сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч Ховард Гарднер нь хүүхдийн оюун ухааныг үндсэн найман ангилалд хуваажээ. Хүн бүр өөрийн гэсэн оюун ухаан, авьяас чадвартай байдаг ч хөгжлийн түвшинд янз бүр байдаг. Тэрээр хүн өөрийн олж авсан авьяас чадварыг цаашид хөгжүүлэх боломжтой хэмээн үзжээ. Тухайн найман ангилалд хэл ярианы, математик логикийн, дүрслэл-орон зайн, хөгжмийн, бие хөдөлгөөний, харилцааны, өөрийгөө танин мэдэхүйн, байгаль дэлхийгээ хайрлан танин мэдэхүйн зэрэг оюун ухаанууд багтдаг. Хөгжимд дурлах, хэмнэлийг нь илэрхийлэх, ажиглах, ялгах, зохиомжлох зэрэг нь хөгжмийн оюун ухааныг илтгэх гол чанарууд юм.

Хөгжмийн авьяастай хүүхдүүдийн гол шинж чанар:

1. Хөгжмийн зэмсгээр тоглож чаддаг
2. Дээд, доод өнгөөр дуулж чаддаг
3. Ямар нэгэн аялгууг хэдхэн удаа сонссоны дараа хэмнэлээ санаж чаддаг
4. Дуу сонсож, концерт үзэх дуртай
5. Хичээлээ хийж байхдаа дуу сонсох дуртай
6. Тэд хэмнэлийг маш сайн мэдэрдэг ба аливаа хөгжмийн хэмнэлийн аяыг хуруугаа товшин төвөггүйхэн гаргачихдаг

Эдгээр зүйлсийг хийснээр эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хөгжмийн авьяас чадварыг хөгжүүлэх боломжтой. Үүнд:

1. Насанд нь тохирсон амархан хөгжмийн аялгууг тоглуулах
2. Тэднийг хөгжим сурч, оролдож байх үед нь “сайн байна, мундаг” гэх зэргээр магтан урамшуулж дэмжих хэрэгтэй.
3. Олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй танилцуулах
4. Дуу хөгжмийн дугуйланд хамруулах
5. Аливаа концерт, хөгжмийн тоглолт руу дагуулж явах гэх мэт юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here