Нүүр хуудас Улс төр Европын холбооны хамгийн их авлигатай орны нэг нь Румын улс

Европын холбооны хамгийн их авлигатай орны нэг нь Румын улс

121
0
romania_awliga
Европын холбооны хамгийн их авлигатай орны нэг нь Румын улс
~Европын холбооны хамгийн их авлигатай орны нэг нь Румын улс~

Олон нийтийн хүчтэй эсэргүүцлийг үл хайхран Румын Улсын Парламентын доод танхим Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг баталлаа.

Эсэргүүцэгч нар шинэ өөрчлөлтүүд нь авлигын эсрэг эрх зүйн орчныг доройтуулж, прокуроруудын эрх мэдлийг бууруулна гэж үзэж байна.

Шинэ нэмэлт өөрчлөлтөөр доод шатны шүүхээр гэм буруугүй хэмээн тогтоогдсон хэргийг нэмэлт нотлох баримтууд олдсон ч давж заалдах шатны шүүхээр ахин авч хэлэлцэхийг хориглоно.

Мөн мэдээлэгч гэмт хэрэг гарснаас 6 сарын дотор мэдээлэл өгөхгүй бол өгсөн мэдээлэл нь хүчингүйд тооцогдоно. Түүнчлэн гэмт хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтийн ашиг сонирхолд нийцтэй гэж үзэхгүй бол нийтэд мэдээлэхгүй.

Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг 1 жилээс хэтрүүлэхгүй байх зэрэг өөрчлөлтүүд батлагдсан байна.

Румын Улс бол Европын холбооны хамгийн их авлигад өртсөн орнуудын нэг юм.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн судалгаанд тус улс нь 180 орноос 56 дугаар байранд жагсдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here