Нүүр хуудас Улс төр Төсвийн мөнгөөр шинэ жил, баяр ёслол зохион байгуулахыг хориглолоо

Төсвийн мөнгөөр шинэ жил, баяр ёслол зохион байгуулахыг хориглолоо

107
0
Төсвийн мөнгөөр шинэ жил, баяр ёслол зохион байгуулах
Төсвийн мөнгөөр шинэ жил, баяр ёслол зохион байгуулах
Засгийн газрын хуралдаанаар төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Мөн өмнө нь ийм зориулалтаар гаргасан зарим шийдвэрийг эргэж авч үзэх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Онцгой нөхцөлд дайчлагдан ажилласан иргэд, албан хаагчдын урамшуулал, томилолтын зардал, улсын нөөц нөхөн бүрдүүлэх, түймрийн хохирол арилгах, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцин үйлдвэрлэх, малын эм, тарилга зэрэгт зориулж энэ онд таван тэрбум гаруй төгрөгийг зайлшгүй санхүүжүүлнэ.

Харин ажил гүйцэтгэх гэрээний дүнгээр болон гүйцэтгэлээр хэмнэсэн зардлууд, Үндэсний аудитын зөвлөмжид заасны дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг хориглосон арга хэмжээний зардлуудыг хэмнэхээр боллоо. Ингэснээр Засгийн газрын нөөц сангийн 2016 оны батлагдсан 25 тэрбум төгрөгөөс гурван тэрбум гаруйг зарцуулах шаардлагагүй болж байна.

Хэмнэгдсэн хөрөнгийг урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй гамшиг, осол, бусад нөхцөл байдлын улмаас үүссэн хохирлыг бууруулах, арилгах, төсөвт урьдчилан тусгах боломжгүй олон улсын гэрээ, шүүхийн шийдвэрийн улмаас төлөх төлбөр, хураамж зэрэгт зарцуулах боломж бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here