Нүүр хуудас Улс төр Ш.Лхамсүрэн нарын дөрвөн хүнийг үүрэгт ажлаа өгөхийг У.Хүрэлсүх шаардав

Ш.Лхамсүрэн нарын дөрвөн хүнийг үүрэгт ажлаа өгөхийг У.Хүрэлсүх шаардав

134
0
hurelsukh
Ш.Лхамсүрэн нарын дөрвөн хүнийг үүрэгт ажлаа өгөхийг У.Хүрэлсүх шаардав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-аас хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан зээл авсан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, хариуцлагаа хүлээж шалгуулах шаардлага тавьжээ. Тодруулбал,

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Хос Эрхэс” компанид 500 сая төгрөгийн зээл авсанд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханы хамаарал бүхий “Баяр плант ХААБ” ХХК, “Капиталфактори”, “Эм Эм Жи капитал” компаниудаараа дамжуулан 3.3 тэрбум төгрөгийн зээл авсан,

Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэны хамаарал бүхий “Дархан мах” корпораци 450 сая төгрөг, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаагийн хамаарал бүхий “Их Улс” компани 680 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогджээ.

Тиймээс эдгээр албан тушаалтнуудыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг сануулж, ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолыг гаргана гэдгээ мэдэгдлээ.

эх сурвалж: itoim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here