Нүүр хуудас Эдийн засаг Эрдэнэт-Овоотын төмөр замын…

Эрдэнэт-Овоотын төмөр замын…

332
0
Эрдэнэт-Овоотын төмөр замын...
Эрдэнэт-Овоотын төмөр замын...
Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтыг 2019 оны хавар эхлүүлнэ
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны хавар эхлүүлэх саналыг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид тавив.
Зам тээврийн салбар дахь  томоохон бүтээн байгуулалтын нэг болох Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүрэх 542 км төмөр замыг барихад 1.25 тэрбум ам.доллар шаардлагатай юм. Энэхүү хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч “Northern Railways” компаний БНХАУ-ын “China Gezhouba Group International” компанитай хамтран шийдвэрлэнэ. Дээрх төмөр замыг ОХУ, БНХАУ-тай холбож, Ази, Европыг холбосон томоохон Эдийн засгийн коридор байгуулахаар төлөвлөж буй юм. Тиймээс төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс ОХУ, БНХАУ-ын төмөр замтай холбох чиглэлийг нарийн тодорхойлохыг ЗТХ-ийн сайдаас хүссэн юм.
Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Яамны зүгээс шаардлагатай арга хэмжээ авч ажиллахад бэлэн байна. Төслийн бэлтгэл ажил хэт удаашралтай байгаа. Тиймээс бэлтгэл ажлыг энэ оны намар гэхэд дуусгаж, ирэх жилийн хавраас бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэрэгтэй. Мөн төслийн хүрээнд хийж буй бүх ажлыг төр болон олон нийтэд нээлттэй болгох нь туйлын чухал” гэв. “Northern Railways” компанийн удирдлагууд түүний саналыг зөвшөөрч, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here