Нүүр хуудас Эдийн засаг Өнөөдөр “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ээс мэдэгдэл хийлээ

Өнөөдөр “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ээс мэдэгдэл хийлээ

103
0
horongiin-birge
Өнөөдөр "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ээс мэдэгдэл хийлээ

Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа давхар бүртгүүлсэн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (TSX:ERD| MSE:ERDN) нь

Монгол Улсад Баян Хөндий, Алтан нар орд газарт алтны хайгуулын үйл ажиллагаа явуулах

“Хөндий” нэртэй төслийг хэрэгжүүлдэг бөгөөд тус компани нь Баян Хөндий алтны ордын NI 43-101 эрдсийн нөөцийн тайланг Канад улсын SEDAR буюу тайлан бүртгэлийн цахим системд оруулж, нийтэлсэн тухайгаа 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр мэдээллээ.

Тус компани нь Хөндий төслийн эдийн засгийн урьдчилсан үндэслэл, тооцоолол болон Баян Хөндий, Алтан нар орд газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасантай холбогдуулан шаардлагатай техникийн судалгаануудыг 2018 оны 4 улиралд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here