Нүүр хуудас Эдийн засаг ”Монгол алт 2017” чуулга уулзалтын хуваарь

”Монгол алт 2017” чуулга уулзалтын хуваарь

1009
0

Монголд анх удаа ”Монгол алт 2017” чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Уулзалт гуравдугаар сарын 17-нд болох ажээ.

Чуулганы зорилго:

  • Алтны салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах, тогтворжуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх.
  • Алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах
  • Дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох.
  • Алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ түвшинд хүргэх

Чуулганаас хүлээх үр дүн:

  • Төр, хувийн хэвшил, мэргэжлийн холоодууд зөвлөлдөж, гарцуудыг хайн, хамтран ажиллах шийдэлд хүрч, санамж бичиг байгуулах
  • Чуулга уулзалтанд оролцогч байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах
  • Алтны салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүдийн эмхтгэл гаргах
  • Алтны компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх

ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР

Үндсэн хуралдаан:

1-р хэсэг: Монголын алтны салбарын өнөө ба ирээдүй

2-р хэсэг: Алтны шороон болон үндсэн ордын бодлого, шийдэл

3-р хэсэг: Алтны төслүүд, хөрөнгө оруулалт, Нөхөн сэргээлт, олон улсын туршлага

4-р хэсэг: Алтны хайгуул, Геологи судалгаа, хайгуулын эрх эзэмшигч, Ханган нийлүүлэлт

ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР/Урьдчилсан хөтөлбөр/

9.30-10.00 Төлөөлөгчдийн бүртгэл

10.00 Нээлтийн үг: МУ-ын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат

МУ-ын УУХҮ-н сайд Ц. Дашдорж

10.30-11.20 1-р хэсэг: Монголын алтны салбарын өнөө ба ирээдүй:

Илтгэгчид: Засгийн газрын төлөөлөл, төрийн адбаны удирдлагууд, судлаач, мэргэжилтэнгүүд.

Хэлэлцэх асуудал:

  • Монгол улсын алтны үйлдвэрлэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Алтны салбарыг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, Алт-2 төсөл
  • Алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах
  • Алтны олборлолт, боловсруулалтад дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх нь
  • Алтны компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь

11.20 – 12.00 Цай & кофе завсарлагаБизнес уулзалт

12.00 – 13.00 2-хэсэг: Алтны шороон болон үндсэн ордын бодлого, шийдэл

Илтгэгчид: Төрийн байгууллагын удирдлага, мэргэжилтэн, алт олборлогч компаниудын удирдлага, төлөөлөл, судлаач мэргэжилтэнгүүд

Хэлэлцэх асуудал:

  • Шороон ордын олборлолтод тулгарч буй бэрхшээл, гарц
  • Шороон ордын ашиглалт ба тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний оновчлол.
  • Шороон ордын ашиглалтад оператор компанийн оролцоотой шийдлүүд.
  • Шороон ордод дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх нь
  • Үндсэн ордын төсөлд учирч буй хүндрэл, бэрхшээл, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинг сайжруулах нь
  • Үндсэн ордод дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь
  • Шороон ордын алтыг баяжуулах шийдлүүд
  • Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт
  • Алтны уурхайн нөхөн сэргээлтийн туршлага

13.00 – 14.00 Үдийн завсарлага, Бизнес уулзалт

14.00 – 15.10 3-р хэсэг: Алтны төслүүд, хөрөнгө оруулалт, Нөхөн сэргээлт, олон улсын туршлага

Илтгэгчид: Алтны төсөл хэрэгжүүлэгч компаниудын удирдлага, төлөөлөл, Банк санхүүгийн мэргэжилтэнүүд, Олон улсын компаниудын төлөөлөл

Хэлэлцэх асуудал:

  • Алтны төслүүдийн танилцуулга
  • Хөрөнгө оруулалтын боломж
  • Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох боломж
  • Олон улсын алтны компаниудын туршлага

15.10 – 16.30 4-р хэсэг: Алтны хайгуул, Геологи судалгаа, хайгуулын эрх эзэмшигч, Ханган нийлүүлэлт

Илтгэгчид: Алтны хайгуулын компаниудын удирдлага, төлөөлөл, геологич, зөвлөх мэргэжилтэнүүд, хайгуулын эрх эзэмшигчид, санхүүгийн зөвлөхүүд

Хэлэлцэх асуудал:

  • Алтны хайгуулын төслүүдийн танилцуулга
  • Алтны шороон ордын хайгуулын өрөмдлөгийн ажил
  • Алтны хайгуулын төсөлд санхүүжилт авах боломжууд
  • Алтны төслийн геологи хайгуулын үр дүн
  • Алтны хайгуулд дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь
  • Алтны уурхайд ханган нийлүүлэх нь

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here