Нүүр хуудас Эрүүл мэнд Налайх дүүрэг “сүрьеэ” өвчний тархалтыг тогтоохыг зорьж байна

Налайх дүүрэг “сүрьеэ” өвчний тархалтыг тогтоохыг зорьж байна

98
0
suryegui-duureg
Налайх дүүрэг "сүрьеэ" өвчний тархалтыг тогтоохыг зорьж байна

Налайх дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд “Сүрьеэгүй дүүрэг” ухуулга, нөлөөллийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Энэхүү уулзалт хэлэлцүүлгийг Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хороодын Засаг дарга нар, холбогдох байгууллагын удирдлага, төлөөлөл нийлсэн 40 гаруй хүн оролцож байна.

Сургалтаар сүрьеэгийн өнөөгийн нөхцал байдал, хүн амын дунд сүрьеэгийн тархалтыг тогтоох үндэсний судалгааны үр дүн, төслийн танилцуулга, НЭМГ-аас өвчлөлийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, шийдвэрлэх арга зам сэдвээр мэдээлэл хүргэхийн зэрэгцээ

“Сүрьеэгүй дүүрэг” болоход тулгамдаж байгаа асуудал, гарц гаргалгааг оролцогчид бүлэгт хуваагдан хэлэлцэх юм.
Сургалт бүтэн өдрийн туршид үргэлжилэх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here