Нүүр хуудас Гадаад мэдээ Дэлхийн хамгийн урт үстэй бүсгүйчүүд хаана байдаг бол…

Дэлхийн хамгийн урт үстэй бүсгүйчүүд хаана байдаг бол…

494
0
hamgiin_urt_ustei_emegteichuud
элхийн хамгийн урт үстэй, үзэсгэлэнт бүсгүйчүүд бол БНХАУ-ын Гулин мужийн Хуанло тосгоныхон гэж үздэг
~Дэлхийн хамгийн урт үстэй бүсгүйчүүд хаана байдаг бол…~

Дэлхийн хамгийн урт үстэй, үзэсгэлэнт бүсгүйчүүд бол БНХАУ-ын Гулин мужийн Хуанло тосгоныхон гэж үздэг. Тэд улаан өнгийн уламжлалт хувцаснаасаа болоод ийм нэр авчээ.

Хятадын бусад тосгоноос нэг их ялгарахааргүй энэ суурин эртний уламжлалаа чанд сахидгаараа алдартай. Учир нь тосгоны эмэгтэйчүүдийн хувьд урт үс нь хамгийн нандин эд болдог гэнэ.

Хуанлогийн эмэгтэйчүүдийн дундаж үс 1.7 метр болсон учир тосгоноороо Гиннесийн амжилтын номонд бичигджээ. Бүсгүйчүүдийн заримынх нь гэзэг 2.1 метр урт байдаг.

Урт үс нь урт нас, эд баялаг, амжилт авч ирдэг гэж Яо угсааны бүсгүйчүүд итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол үс урт байх тусам тухайн бүсгүй аз жаргалтай амьдарна гэсэн үг. Яо бүсгүйчүүд эрт үеэс зун, намрын цагт голын усанд үсээ угаахдаа цэнхэр алчуураар нуудаг байжээ.

Бүсгүйчүүд зөвхөн нөхөр болох хүндээ анх үсээ харуулах ёстой. Харин гадаадын иргэн, эсвэл ямар нэгэн хүн бүсгүйн задгай үсийг харчихвал тэдний гэр бүлийнхэнтэй хамт гурван жил хүргэний ёсоор амьдрах учиртай байжээ. Энэ уламжлалыг 1987 онд халснаас хойш өдгөө Яогийн бүсгүйчүүд урт хар үсээ хэн дуртайд нь үзүүлдэг болжээ.

Яо угсааны бүсгүйчүүд амьдралдаа нэг л удаа үсээ тайруулах эрхтэй. Тэд 16 нас хүрч, сүйт залуутай болох эрхтэй болохдоо л үсээ засуулдаг байна.

Гэхдээ тайруулсан үсээ огт хаяж болохгүй. Охины эмээ үүгээр толгойн чимэглэл хийж өгөх ёстой гэнэ. Охиныг нөхөрт гарахад тэрхүү толгойн чимэглэлийг сүйт залууд нь бэлэглэдэг бөгөөд удалгүй тухайн эмэгтэйн өдөр тутмын үс засалтын нэг хэрэгсэл болдог аж.

Эндхийн эмэгтэйчүүдийн үс засалт гурван хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь ургаж буй урт үс нь бол хоёр дахь нь толгойн онцгой гоёл чимэглэл. Харин гурав дахь нь унасан үсээ өдөр бүр цуглуулж хийсэн зүүлт юм. Эдгээрийг нийлүүлж, бүсгүйн нийгмийн байдлыг илтгэсэн үс засалтыг бий болгодог байна.

Хэрвээ тухайн бүсгүй зөвхөн үсээрээ толгойгоо ороосон байвал нөхөртэй хэрнээ хүүхэд гаргаагүй гэсэн үг. Үсээ дагзан дээрээ овоолсон байвал нөхөр, хүүхэдтэйг илтгэнэ. Харин толгойгоо алчуураар ороосон бүсгүйчүүд нөхөрт гараагүй байдаг аж.

эх сурвалж: mnb.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here