Нүүр хуудас Гадаад мэдээ Иракийн эрх баригчид Курдуудын тусгаар тогтнох шаардлагуудыг эсэргүүцэж байна.

Иракийн эрх баригчид Курдуудын тусгаар тогтнох шаардлагуудыг эсэргүүцэж байна.

193
0

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган “Ирак дахь Курдууд энэ сарын 25-нд төлөвлөсөн бие даах санал асуулгаа урагшлуулвал Анкара үүнд нь хориг тавихаар төлөвлөж байгаа” гэж ярьжээ.

“Бүс нутагт дахин нэг хямрал, зөрчил мөргөлдөөн үүсгэж мэдэх энэ мэт тусгаар тогтнох шаардлагуудыг цуцлах ёстой” гэж мягмар гарагт НҮБ-ын ерөнхий чуулганд оролцох үеэрээ Туркийн Ерөнхийлөгч Эрдоган хэлсэн. Харин дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Туркийн үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар ямар хориг арга хэмжээ авч болох талаар баасан гарагт хэлэлцэнэ” гэж тайлбарлажээ.

Ирак дахь Курд бүсийн засаг захиргаанаас өөрсдийн мэдэлд байдаг засаг захиргааны 3 нэгжид, бие дааж тусгаар тогтнох талаар санал асуулгыг энэ сарын 25-нд явуулахаар төлөвлөж байгаа ч Иракийн эрх баригчид үүнийг нь эсэргүүцэж байгаа юм. Мөн Иракийн хөрш зэргэлдээх Турк улс болоод Иран, Сирийн талаас ч энэ санал асуулгыг буруутган санаа зовниж байна. Учир нь эдгээр улсуудад үндэсний цөөнх Курдууд олон байдаг.

Ирак дахь Курдуудын бие даах асуудал бусад улсад байгаа цөөнхүүдэд мөн салан тусгаарлах үзлийг өдөөж болзошгүй гэж болгоомжилж байна.
Өнгөрөгч 7 хоногт Иракийн парламент энэ санал асуулгын эсрэг шийдвэр гаргаж, Засгийн газраа Курд бүс нутгийн захиргаатай хэлэлцээр хийх үүрэг өгсөн. Харин энэ даваа гарагт тус улсын Дээд шүүхээс санал асуулгыг зогсоох шийдвэр гаргаад байна.

Турк, Сири, Ирак, Иранд нийт 25-30 сая Курд байдаг гэж үздэг. Тэд бол өөрсдийн улс төрийн эх, автономит бие даасан байдлыг хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлздэг лалын шашны Суннитын урсгалыг дагадаг, бие даасан газар нутаггүй цөөнх угсаатан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here