Нүүр хуудас Гадаад мэдээ Словенийн зэвсэгт хүчний штабын даргаар БҮСГҮЙ хүн томилогдлоо

Словенийн зэвсэгт хүчний штабын даргаар БҮСГҮЙ хүн томилогдлоо

123
0
slovenii-zewsegt-huchin
Словенийн зэвсэгт хүчний штабын даргаар БҮСГҮЙ хүн томилогдлоо

Словени улсын зэвсэгт хүчний ерөнхий штабын даргаар эмэгтэй хүн томилогдож байгаа нь өчигдөр буюу арван нэгдүгээр сарын 27-нд тодорхой боллоо.

Словенийн Засгийн газраас мягмар гаригт гаргасан мэдэгдэлд, энэ албыг хашиж байсан хошууч генерал Алан Гедер чөлөөлөгдөж, түүний оронд хошууч генерал Аленка Эрменцийг томилсон талаар дурдсан байна.

ВВС агентлаг мэдээлснээр, энэ бол Умард Атлантын цэргийн эвсэл -НАТО-гийн гишүүн орнуудаас анх удаа ийм албанд эмэгтэй хүн томилогдож байгаа тохиолдол гэнэ.

Өдгөө 55 настай хатагтай Эрменц 1991 оноос зэвсэгт хүчинд алба хаасан байна. Люблянийн их сургуульд нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцсан мөн 2009 онд Английн Хатан хааны коллежийг амжилттай төгссөнөөсөө хойш есөн жилийн дараа хошууч генерал цол хүртжээ. Словенийн зэвсэгт хүчний ерөнхий штабын даргаар томилогдохоосоо өмнө уг газартаа орлогчоор ажиллаж байжээ.

Словенийн Ерөнхийлөгч Борут Пахор энэ мэдээний талаар хэлэхдээ, Аленка Эрменц нь 7500 гаруй алба хаагчтай тус улсын зэвсэгт хүчний үйл ажиллагааг үр дүнтэй удирдаж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here