Нүүр хуудас Гадаад мэдээ Украины мисс ТИТМЭЭ хураалгав

Украины мисс ТИТМЭЭ хураалгав

144
0
Ukrain_miss_2018
“Украины мисс 2018”-ын ялагч хүүхдээ нуусан хэмээн титмээ хураалгалаа

“Украины мисс 2018” шалгаруулалтын зохион байгуулагчид ялагч болсон Вероника Дидусенко хэмээх бүсгүйгээс өмнө нь гэрлэж байсан, хүүхэдтэй гэдгээ нуусан гэх “хэрэг”-ээр тэргүүн миссийн титмийг нь хураажээ.

Вероника энэ шийдвэрийг эсэргүүцэж, Хятадад болох дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхийнхээ төлөө тэмцэнэ гэж мэдэгдсэн байна.

Тэрээр Украины миссийн шалгаруулалтын дүрэм нь гэрлэсэн болон хүүхэд гаргасан эмэгтэйчүүдийг оролцуулахгүй гэсэн нь хүний эрхийг зөрчсөн шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард БНХАУ-д болох “Дэлхийн мисс” шалгаруулалтад оролцохоор гомдол гаргаад байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here