02/10/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
“FACEBOOK” компани торгуулж магадгүй
Цахим сүлжээний “Facebook” компани 50 сая хэрэглэгчийн мэдээллийг хакеруудад алдсан үндэслэлээр шүүхэд дуудагдсан байна.
Мөн энэхүү гомдлын дагуу Европын Холбооны холбогдох албанаас тус компанид 1.63 тэрбум ам.долларын торгууль ногдуулж магадгүй байгаа юм байна.
Тавдугаар сард хэрэгжиж эхэлсэн шинэ хуулийн дагуу Европын Холбооны хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах хууль эрхзүйн орчин чангарч, хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалж чадаагүй компаниуд 23 сая ам.доллар буюу жилийн орлогынхоо дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх болсон юм.
Торгууль ногдуулж магадгүй гэсэн мэдээллийн дараа “Facebook” компанийн хувьцааны ханш 2.6 хувиар унаж, 164.46 ам.долларт хаагдсан байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.